Улс тунхагласны ойн баярын барилдаанд заан С.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүлэв
Гэрэл зураг © Монголын үндэсний бөхийн холбоо

Улс тунхагласны ойн баярын барилдаанд заан С.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүлэв


   Бөхийн өргөөнд өчигдөр болсон Улс тунхагласны 101 жилийн ойн баярын барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 128 бөх зодогложээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдарспорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх С.Сүхбат Улс тунхагласны ойн баярын барилдаанд хоёр дахь удаагаа буюу жил дараалан түрүүлж буй нь энэ юм. 2024 онд болсон 100 жилийн ойн барилдаанд тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Б.Зоригтбаатарыг даван түрүүлж байжээ.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.